Хөдөлгөөнийхнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнийхнийг баривчилжээ

Нутаг чөлөөлөхөөр Өвөрхангай аймгийг зорьсон “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, Н.Самбуу, н.Төмөрбаатар, н.Баатархуяг нарыг өнгөрсөн шөнө 02.00 цагийн үед баривчлан, Улаанбаатарт авчирсан байна. Тэд тус аймгийн Уянга сумын Өлтийн алтны уурхайд үйл ажиллагаа явуулж буй компанийн техник хэрэгсэл рүү буудсан байна. Мөн Сэлэнгэ аймгаас Улаанбаатарт ирээд  байсан “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн н.Болдбаатарыг өнөөдөр өглөөний 08.30 цагийн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн цагдаа нар гэрээс нь баривчилсан мэдээллийг эх сурвалж өглөө. Иргэний хөдөлгөөнийнхөн өнөөдөр эдгээр асуудалтай холбоотойгоор 11.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж