Бельгийн прокурорууд нисэх буудал болон метронд бөмбөг дэлбэлсэн халдлагын мөрөөр хот даяар эрэн сурвалжлах ажиллагаа, мөрдлөг, нэгжлэг явуулсны үр дүнд зургаан сэжигтнийг баривчилсан талаар мэдээллээ.
Бельгийн холбооны прокурорын мэдэгдэлд дурьдсанаар халдлагад оролцсон байж болзошгүй сэжигтнүүдийг Брюссель хотын Жет, Схарбек дүүргээс баривчилсан гэнэ.
Цагдаа нар сэжигтнүүдийг амиа золиослон бөмбөг дэлбэлэхээр төлөвлөж байсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа ажээ. Учир нь тэдний гэрээс их хэмжээний тэсрэх бодис, гар бөмбөг хийх материал олсон байна.
Н.ЭНХ