Өнөөдөр дараах байршлуудын цахилгаан эрчим хүчний шугам тоноглолд урсгал засвар хийнэ. Иймд иргэдийн цахилгааны хэрэглээгээ зохицуулахыг УБЦТС ТӨХК-иас анхаарууллаа.
Сонгинохайрхан дүүрэгт 11:00-18:00 цагийн хооронд 2, 3, 4-р хороо 65, 42-р сургууль, Шунхлай ШТС, Их Нарангийн 1, 3, 4, Бага Наран, Орбитын 8, 29, 30-р гудамж болон ойр орчимд цахилгааны хязгаарлалт хийнэ.
Мөн Төв аймагт 10:00-18:00 цагийн хооронд Батсүмбэр сум Хужирын тохой, Мандалын ар, Цагаан нуга орчмын хэрэглэгчдий цахилгааны түр хязгаарлах юм байна.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх аж.
А.Амар