–10 даваатай башёг тэргүүлж байсан гурван бөхөөс озэки Гоэйдо, Кисэносато нар унаж, их аварга Хакүхо М.Даваажаргал ганцаараа тэргүүлж эхэллээ-
Их аварга Хакүхо озэки Гоэйдог давснаар ганцаараа башёг тэргүүлж эхэллээ.2016.03.24
Харү башёг их аварга Хакүхо, озэки Кисэносато, озэки Гоэйдо нар 10 даваа, нэг унаатай тэргүүлж байсан. Тэгвэл өчигдрийн барилдаанд Хакүхо Гоэйдог давж, Кисэносато Харүмафүжид уналаа. Ингэснээр башёг 11 даваа, нэг унаатайгаар их аварга Хакүхо М.Даваажаргал ганцаараа тэргүүлж эхэлсэн бол озэки Кисэносато, Гоэйдо нар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ.
Энэ өдөр озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна Какүрюүг, озэки Котошёогикү Аминишикиг давснаар найман даваатай болж, 50 хувийн амжилтаа хийлээ. Манай бусад бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил 7, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6 дахь даваагаа авлаа.
Оноолт: http://sumo.or.jp
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 11-1
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 8-4
Ёкозүна Какарюү М.Ананд 8-4
Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-4
Маэгашира 5 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6-6
Маэгашира 8 Таканоива А.Баасандорж 6-6
Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-5
Маэгашира 11 Ичиножёо А.Ичинноров 8-3 гэсэн амжилттай явна.
Харү башёг их аварга Хакүхо 11 даваатай ганцаараа тэргүүлж эхэлсэн бол озэки Кисэносато, Гоэйдо нарын бөхчүүд 10 даваатай удаалж байна.
Ч.БОЛОР