Харвын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ОБЕГ-ын дарга ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх албан даалгавар гаргажээ. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 16 аймгийн 114 суманд 354 удаагийн ой хээрийн түймэр гарч, 45,6 мянган га ой, 6602 мянган га хээр, нийт 6.6 сая гар талбай шатсан байна. Ой хээрийн түймрийн улмаас ард иргэд, аж ахуйн нэгжид 3.3 тэрбум төгрөг, экологид 59.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахын тулд 517.9 сая төгрөгийн зардал гарчээ.Ой хээрийн түймрийн аюулыг дахин давтахгүй байх, гал түймэр гарахаас өмнө сэргийлэх үүднээс аймаг сумдын ОБЕГ-уудад онцгойлон даалгавар өгчээ. Мөн ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж галыг аюулаас өөрийн болон бусын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал ахуйгаа хамгаалах анхан шатны мэдлэг олгоход ч анхаарах юм байна.
Д.ЦЭЦ