Jaguar супер загвараа дахин гаргалаа

Хуучирсан мэдээ: 2016.03.24-нд нийтлэгдсэн

Jaguar супер загвараа дахин гаргалаа

Jaguar компани дэлхийн анхны суперкар гэж нэрлээд байгаа XKSS загвараа дахин гаргахаар болов. Загварыг анх 1957 онд үйлдвэрлэсэн байв.

Jaguar XKSS нь тавиад оны дундуур Ле-Ман уралдаанд гурван удаа түрүүлж байсан спорт машины D-Type  загварын  замын хувилбар нь юм. Маркийг үндэслэгч нарын нэг Уильям Лайонс спортын загвараас үлдсэн 25 машиныг замын хувилбар болгон  өөрчлөхөөр 1957 оны нэгдүгээр сард шийдсэн гэдэг. Эдгээр нийтэд зарагдсан загваруудыг XKSS гэж нэрлэсэн байлаа.

D-Type загвараас замын хувилбар нь Урд талын  том шил, зорчигчдын талын хаалга, суудлуудын хоорондын хаалт  гэх мэтээр ялгаатай.

1957 онд үйлдвэрлэгч энэ загвараас ердөө 16 машиныг үйлдвэрлэсэн. Өнөөдөр үлдэн хадгалагдсан есөн машиныг нь Jaguar  одоо гаргахаар шийджээ.  Машинуудыг 59 жилийн өмнөх стандартаар нь бүтээх ажээ.

Уорик хотод эдгээр загваруудыг бэлэн болгоод тус бүрийг нь 1,2 сая еврогоор арилжих гэнэ. Шинээр гарсан Jaguar XKSS  загварыг худалдан авагчдад 2017 оны эхээр хүргэх гэнэ.

Jaguar компани хуучин загваруудаасаа  шинээр гаргаж эхэлсэн бөгөөд 2014 онд E-Type Lightweight гэх 1963 оны загварын зургаан машиныг  гарган зарсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж