Китти хурдан галт тэрэгтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2016.03.24-нд нийтлэгдсэн

Китти хурдан галт тэрэгтэй боллоо

Тайванийн Тайпей хотоос Тайтунг хоёрын хооронд явдаг хурдан галт тэрэг Китти хүүхэлдэйгээр гоёжээ.

Тайвань арлын хойд хэсгээс өмнөд хэсгийн хот хүртэлх Киттитэй дөрвөн цагийн эхний аяллаар 200 гаруй хүн зорчжээ.

Хурдан галт тэрэгний гадна талыг Киттигийн өнгө гэж болох ягаанаар будсанаас гадна дотор талын хана, суудал, суудлын дэр, түшлэг, хоолны тавиур бүгдийг Киттигийн шүтэн бишрэгчдэд зориулсан тохижуулсан нь бяцхан зорчигчдод хамгийн их таалагдсан гэнэ.

“Киттитэй хамт дэлхийг тойр” тохижилтыг хийхэд Тайванийн төмөр замын газар олон улсын зорчигчдыг татахын тулд Японы Санрио компанитай хамтран ажиллажээ.

“Hello Kitty” галт тэрэгний зорчигчдод Киттигийн дүрстэй япон маягийн шарсан поп корноор үйлчилжээ.

Японы Санрио компани 1974 онд Hello Kitty хүүхэлдэйг бүтээсэн юм. Өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд Китти охидын төдийгүй дэлхийн иргэдийн хамгийн хайртай хүүхэлдэй болж чадсан бөгөөд компани  үйлдвэрийн 142 сая ам.долларын ашгийн 75 хувийг Киттигээс олдог бөгөөд 600 сая ам.долларын орлогын дийлэнх хувийг бүрдүүлж байна.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж