&#34Нийслэлийн нийгмийн даатгалын оны шилдэг шимтгэл төлөгч ажил олгогч&#34 байгууллагын шалгаруулалт

Хуучирсан мэдээ: 2016.03.24-нд нийтлэгдсэн

&#34Нийслэлийн нийгмийн даатгалын оны шилдэг шимтгэл төлөгч ажил олгогч&#34 байгууллагын шалгаруулалт

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2016 оныг “Ажил олгогч, даатгуулагчийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын ажилтны өдөр”-ийг угтаж, Нийслэлийн ажил олгогчдын Анхдугаар зөвлөгөөнийг 1000 аж ахуйн нэгж, байгууллага оролцуулан 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулна.

Тус арга хэмжээнд Нийгмийн даатгалын байгууллагын өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг танилцуулахаас гадна Нийгмийн даатгалын хууль тогтоожийг хэрэгжүүлж, даатгуулагч иргэдийн нийгмийн баталгааг хангах, нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шимтгэл төлөгч 50 байгууллагыг шалгаруулж “НИЙСЛЭЛИЙН ОНЫ ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ АЖИЛ-ОЛГОГЧ” батламж гардуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээ нь анх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 500-гаад байгууллага өрсөлдөж байна. Шалгарсан байгууллагын хувьд батламж гардуулахаас гадна “Хүндэт дэвтэр”-т бичих, жилийн туршид алдаршуулах үйл ажиллагаа явуулах, дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсүүдээр дараалал харгалзахгүй үйлчилгээ авах, нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахгүй итгэл үзүүлэх гэх мэт урамшуулал дагалдах юм.

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж