“ИУ”-ынхан Европ руу довтлохоор зэхжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.24-нд нийтлэгдсэн

“ИУ”-ынхан Европ руу довтлохоор зэхжээ

Фото: Martin Meissner / AP

 

Олон улсын террорист байгууллага “Исламын улс” бүлгийнхэн Европт довтолгоо хийхээр 400-600 дайчдаа бэлтгэсэн гэж лхагва гаригт өөрийн эх сурвалжаас иш татан Associated Press мэдээлэв.

 

Дайчдыг Ирак, Сирийн нутаг дахь лагериудад сурган тэдэнд тэсрэх төхөөрөмж бэлтгэх, ажиглалт явуулах зэргийг сургасан байна. Парист аллага үйлдсэн террористууд одоо Герман, Их Британи, Итали, Дани, Шведад байрлажээ. Саяхан  исламчуудын өөр нэг хэсэг Туркаас  Европт орж ирсэн гэнэ.

 

Гуравдугаар сарын 22-нд Брюсселийн Завентем нисэх буудал ба метроны Маальбек станцыг  дэлбэлж, 32 хүн амиа алдсан ба 300 орчим хүн эмнэлэгт  хүргэгдсний жар гаруй нь эрчимт эмчилгээнд байгаа ажээ. Тус оронд Аюулгүйн дээд зэргийн дөрөвдүгээр төвшин зарлагдаад байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж