Нүүрс цэвэршүүлэгч “Clean Coal” уусмалыг туршив

Хуучирсан мэдээ: 2016.03.24-нд нийтлэгдсэн

Нүүрс цэвэршүүлэгч “Clean Coal” уусмалыг туршив

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 мянган айл өрхөд нүүрс цэвэршүүлэгч “Clean Coal” уусмалыг туршив

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо” -ны 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг Даргын тамгын газартай хамтран авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний нэгдүгээр хавсралтад заасны дагуу гэр хорооллын  арван мянган орчим айлын хэрэглэж буй түүхий нүүрсийг нүүрс цэвэршүүлэгч бодисоор баяжуулах, турших ажлыг  энэ оны нэгдүгээр улиралд хийхээр төлөвлөсөн юм. Төлөвлөгөөний дагуу өнөөдөр Хан-Уул дүүргийн 7-р хорооны айл өрхүүдэд уг уусмалыг танилцуулж, тараах үйл ажиллагааг зохион байгууллаа.

БНСУ-ын дэвшилтэт технологи болох нүүрсний шаталтыг дэмжих нүүрс цэвэршүүлэгч “Clean Coal” уусмал нь түүхий нүүрсэнд нэвчин орж шатах явцдаа нүүрсний асалтыг түргэтгэж, илчийг нэмэгдүүлэн агаарт хаягдах хорт хийг 42-76% бууруулдаг, үнс бага гаргадаг, хөө тортоггүй, угаар үнэргүйн дээр айлын хэрэглээний нүүрсийг 10-20% хэмнэдэг олон давуу талтай бүтээгдэхүүн юм. Хэрэглэж үзсэн айл өрхүүд ч үүнийг батлан  сайшааж, ахин хэрэглэх хүсэлтэй буйгаа илэрхийлж байна. Энэхүү “Clean Coal” уусмалыг Монгол Улсад  импортлон борлуулах онцгой эрхэт “Ханан Хишиг” ХХК  уг бүтээгдэхүүнийг айл тус бүрийн галлаагаанд зориулан 1.5 литрээр савлан  хэрэглэх зааварчилгаа, гарын авлагын хамт арван мянган ширхэгийг бэлтгэн Хан-Уул дүүргийн  4,5,6,7,8,9,10,16 дугаар хороодын  нүүрс галладаг өрхүүдэдхуваарилан тарааж,  хэрэглүүлэн турших  ажил 90% -ийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Хан-Уул дүүргийн 7-р хороо

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж