-Олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн ээлжит Гранпри тэмцээнд манай 10 бөх зодоглоно-
Гүржийн нийслэл Тбилис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох Гранпри тэмцээн энэ сарын 25-27-нд болно. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Цагаанбаатарын удирдлагад эрэгтэй 6, эмэгтэй 4, нийт 10 бөх хүч үзнэ.
Багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй
60 кг: Гавьяат тамирчин Г.Болдбаатар / 2014 оны дэлхийн аварга, 2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальтай/
Гавьяат тамирчин Д.Амартүвшин /ДАШТ-ий мөнгөн медальтай/
73кг: ОУХМ Г.Одбаяр /2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальтай/
81 кг: ОУХМ О.Ууганбаатар /2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальтай/
+100 кг: ОУХМ Б.Тэмүүлэн /2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальт/
ОУХМ Б.Сугаржаргал
Эмэгтэй
52 кг: ОУХМ А.Цолмон
63кг: ОУХМ Б.Мөнгөнчимэг /2014 оны багийн ДАШТ-ий мөнгөн медальт/
70кг: ОУХМ Ц.Наранжаргал /2014 оны багийн ДАШТ-ий мөнгөн медальт/
-78 кг: ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд нар тус тус барилдана.
Ч.БОЛОР