Данзангийн Сүрэнхорлоо “Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан” цол хүртлээ
Д.Сүрэнхорлоо Биеийн тамир спортын салбарт ажиллах хугацандаа Монголын цанын шигшээ багийн тамирчин, биеийн тамир,спортын салбарын мэргэжилтэн, хэлтэсийн дарга, дэд дарга, агентлаг, Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Монголын Паралимийн Хороо зэрэг байгуулагад 45 жил ажилласан.Үүний дотор Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир, спортоор бие бялдрыг нь чийрэгжүүлэх, эрүүл мэндийг дээдшлүүлэх, тив дэлхийн параспортод татан оролцуулах зорилгоор 1989 онд Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Тахир дутуу хүмүүсийн биеийн тамир, спортын холбоо”-г байгуулснаар Монголын Параспортыг өнөөдрийн түвшинд хүргэж чадсан.
Д.Сүрэнхорлоо дарга Хөдөлмрийн хүндэт медаль, Алтан гадас одон,Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Олон улсын Олимпийн хорооны “Спорт бол амьдралын сургууль” дээд шагналтай, өнөөдөр Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан цол хүртлээ.
Одоогоор Паралимпийн 15-р наадамд оролцох Монголын баг тамирчдын ахлагчаар томилогдон “Рио 2016”Паралимпийн наадамд параспортын 5 төрөлд 7 эрх авсан.Цаашид 2-3 эрх нэмэн авах зорилготой ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ: www.sport.gov.mn