Вакцин хууль бусаар наймаалсан 37 хүнийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Вакцин хууль бусаар наймаалсан 37 хүнийг баривчлав

Вакцин хууль бусаар наймаалсан 37 хүнийг баривчлав

Хятадад хууль бусаар вакцин худалдаалсан хэрэгт холбогдсон 37 хүнийг баривчилжээ. Өнгөрсөн сард Хятадын Шаньдун мужийн цагдаа нар өнгөрсөн сард вакцин хууль бусаар олж авч, худалдаалдаг ээж, охин хоёрыг баривчилсан юм.


Хятадад 88 сая ам.доллартай тэнцэх хэмжээний вакциныг хууль бусаар хадгалж, худалдаалдаг гэсэн тоо бий. 2011 оноос хойшхи хууль бус вакцины наймааны томоохон сүлжээг илрүүлсэн Хятадын цахим ертөнцөд жинхэнэ дуулиан болж байгаа гэнэ.

Энэ дуулиантай холбоотойгоор вакцин үйлдвэрлэгчид, борлуулагчид болон худалдан авагчдыг хүртэл шалгаж байна. Их хэмжээний хууль бус вакциныг Тайланд-Кампучийн хил дээрх хар захаас илрүүлжээ.

Хууль бусаар хадгалж, худалдаалсан вакцины хил дамнасан наймаа дэлхийн олон оронд ноцтой асуудал болоод байгаа юм.

Хятадын Синьхуа агентлагийн мэдээлснээр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй янз бүрийн үйлдвэрлэгчдээс вакцин авч, орон нутгийн эрүүл мэндийн болон урьдчилан сэргийлэх төвд хямд үнээр худалдаалдаг хууль бус наймаа сүүлийн жилүүдэд асар их дэлгэрч байгаа гэнэ.

Хятадын хууль сахиулагчдын тогтоосноор вакцины хууль бус наймааны сүлжээнд 20 мужийн иргэд холбогдсон гэнэ.

Хууль сахиулагчид вакцины хууль бус наймааны сүлжээ байгааг өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард олж тогтоосон боловч сая л олон нийтэд зарлаж байгаа юм байна. Хууль бус наймаачдын талаарх мэдээллийг олон нийтээс нууцалсан нь олон иргэдийг хилэгнүүлсэн юм.

Энэ хэрэгт одоогоор Хятадын эм үйлвэрлэгч гурван компанийг холбогдуулан шалгаж буйгаас “Shandong Zhaoxin Bio-tech компанийн үйл ажиллагааг нь зогсоожээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хятад дах салбар “Вакциныг зохих заалтын дагуу хэрэглэхгүй бол ямар ч үр дүнгүй. Нөгөө талаар хадгалах, тээвэрлэх горимыг зөрчсөн эсвэл хугацаа нь дууссан тохиолдолд хортой нөлөө үзүүлэх нь ч бий” гэдгийг анхааруулсан байна.

Н.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж