Японы Осаки их сургуулийн эрдэмтдийн баг нүдний торлог бүрхэвч, болорыг үр хөврөлийн бус үүдэл эсээс /iPS-эс/ ургуулж чаджээ.
Эрдэмтдийн багийг профессор Кози Нишида ахлан ажиллаж байгаа ба хүн дээр туршихын тулд багагүй хугацаа, олон туршилт явуулах шаардлагатай байгаа аж.
Хэрэв тэдний туршилт амжилттай болвол нүдний олон эмгэгийг доноргүйгээр эмчлэх боломж бүрдэх гэнэ.
Т.МӨНХ