ЮНЕСКО шинээр 20 газрыг жагсаалтдаа бүртгэв

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

ЮНЕСКО шинээр 20 газрыг жагсаалтдаа бүртгэв

ЮНЕСКО-гийн биосферийн дархан газруудын дэлхийн сүлжээнд 20 шинэ газар нутаг бүртгэгдлээ. Лима хотод энэ сарын 18-19-нд хуралдсан ЮНЕСКО-гийн “Хүн ба биосфера” хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөл энэ шийдвэрийг гаргасан байна.  Зөвлөлийн хуралдаанаар 22 орны 31 байгууламжийн талаар хэлэлцжээ.

 

Косумель арал

Био сфера сүлжээнд Португали-Испанийн хилийн Тахо голын сав газар, Канадын баруун хойд хэсгийн Арктикийн хөндөгдөөгүй нуурууд багтдаг Tsa Tue бүс, Британийн Мэн арал, Мексикийн Косумель арал зэрэг багтлаа. 

 

ЮНЕСКО-гийн биосфера дархан газруудад Аралын тэнгисийн арал байсан Казахстаны Барсакельмес орж байна. Тэр арал нь нуур ширгэж байгаагийн улмаас хойг болон хувирсан байгаад одоо тэр статусаа алдсан юм. Ширгэж байгаа Аралын тэнгисийн экологийн сүйрлийн бүсэд Барсакельмес багтаж байгаа бөгөөд энэ дархан газар өнөөдөр эко систем хэрхэн хувиран өөрчлөгдөж байгааг судлах том талбар болжээ. 

 

Шинээр жагсаалтад Алжир, Гана, Энэтхэг, Индонези, Иран, Итали, Марокко, Перу, Танзани, Гаити, Мадагаскар, Филиппин зэрэг орны дархан газрууд багтлаа. Био сфера дархан газруудад орж байсан зарим газрыг тэлсэн байна. Үүнд, Японы Хакусан галт уул, Италийн Тоскана, Шотландын Уэстер-Росс, мөн Япон, Перу, Өмнөд Солонгосын дархан газрууд хамрагдлаа.

 

Одоо ЮНЕСКО-гийн биосферагийн  дархан газруудын сүлжээнд 120 орны 651 газар бүртгэлтэй. Энэ хөтөлбөрийг өнгөрсөн зууны далаад оны эхнээс бий болгожээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж