Засгийн газрын ээлжит хуралдаан 3 дугаар сарын 21-нд болж, дараах шийдвэрийг гаргалаа.
Говь-Алтай аймаг дахь “Бургастай” хилийн боомтын хяналт шалгалтын цогцолбор болон хилийн хяналтын байгууллагын ажиллагсдын орон сууцны хэвийн ажиллагааг хангахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг зөвшөөрч, цаашид зардлыг жил бүрийн төсвийн төсөлд тусгаж байхыг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.
ЭХ СУРВАЛЖ: http://zasag.mn