“Catwalk” хамтлаг анхны клипээ гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

“Catwalk” хамтлаг анхны клипээ гаргалаа

Загвар өмсөгч О.Пүрэвдулам “Catwalk” нэртэй охидын хамтлаг байгуулсныг та сонссон байх. Тэгвэл тус хамтлагийн анхны клип үзэгчдийн хүртээл боллоо. Дан загвар өмсөгч охидоос бүрдэж буй “Catwalk” хамтлагийн анхны “One night Stay” дууны үгийг дуучин BХ, аяыг Оки бичжээ. 

“Catwalk” хамтлагийн ахлагч нь О.Пүрэвдулам бол загвар өмсөгч н.Марал, Э.Тунгаа, мисс Т.Туяамаа гэсэн загвар өмсөгч бүсгүйчүүд энэ хамтлагт багтаж байна. Мисс Т.Туяамаагийн хувьд “Miss Mongolia-2009” наадмын “Авьяаслаг мисс”-ээр шалгарч байсан удаатай.

Клипийг ЭНД дарж үзнэ үү.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж