Сириэс цэргээ татсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины гэнэтийн шийдвэр олны анхаарлын төвд байсаар байна. Дэлхийн олон хэвлэл мэдээллийн суваг өөр өөрийн байр суурийг хүргэж байна. Чехийн Czech Free Press хэвлэл “Оросын тусламж, Америкийн түрэмгийллийн ялгааг Путин харууллаа” гэсэн гарчигтай нийтлэл хэвлүүлжээ. Нийтлэлийг Ладислав Кашука бичжээ. Энэхүү нийтлэлийг хүргэе.
Путин анх хэн ч итгэхээргүй зүйлийг хэлсэн юм. Юу гэвэл, Сири дэх ОХУ-ын цэргийн ажиллагаа богино хугацаанд явагдана, гэхдээ энэ хугацаа нь Сирийн ард түмний чөлөөт сонгуулиар сонгосон Засгийн газар нь алан хядагчидтай хийх тэмцэлд давуу байдал олж авсаны дараа гэж хэлж байсан юм. Энэ зорилго нь биелсэн. Оросууд гол хүчээ Сириэс татаж байна.
АНУ-ын цэргийн “тусламж”-ид дассан барууны ертөнц Путины энэ үйлдлийг амаа ангайн харж байна. Ингэхдээ ийм юм болно гэж Путин анхнаасаа хэлж байсныг мартжээ. Оросын цэргийн гол хүч Сириэс гарч, харин хоёр улсын харилцан хийсэн цэргийн бааз, боомт түрээслэх холбоотны гэрээний дагуу зохих цэргийн хүчин үлдэж байна.
Энэ үйлдэлд ОХУ болоод АНУ-ын гадаад бодлогын ялгаа тод харагдаж байна. Оросууд амалсандаа хүрлээ, харин америкчууд. Барак Обама анх удаа ерөнхийлөгчөөр сонгогдохдоо юу амалж байсныг саная. Хүн бүр энх тайвныг хүсэмжилсэн “Африкийн сахиусан тэнгэр” АНУ-ыг удирдах боллоо гэж бодож байсан. Гэтэл бодит байдал дээр энэ хүн АНУ-ын түүхэнд байгаагүй тамын элч байсныг одоо харж байна.
Обамагийн засаглалын үед америкчууд Ойрхи Дорнодын бүс нутгийг бараг устгалаа, тэдний оролцоотойгоор Украинд дайнд дэгдлээ. Украин гэдэг нь Европ шүү дээ. Америк цэргүүд дэлхийн хаа сайгүй байдаг боллоо. Өмнө нь байж байсан газар биш, тэднийг оруулахыг хүсээгүй газар хүчээр орж байна.
Тиймээс одоо хэнд итгэх вэ гэдгээ бодох цаг болжээ. Тусламж амлаад тусламжаа өгч байна, эсвэл зальдаж байна уу гэдгийг бодоорой. АНУ-ОХУ гэсэн сөргөлдөөний энэ удаад дахиад л Путин Обамаг ардаа орхилоо.
ЭХ СУРВАЛЖ: CZECH FREE PRESS, ЧЕХ