Шинэ төрлийн мөөг нээжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Шинэ төрлийн мөөг нээжээ

АНУ-ын
Сан Франциско хотын их сургуулийн эрдэмтэн Деннис Дежарден Малайзын
ойгоос шинэ төрлийн мөөг илрүүлсэн байна. “Nickelodeon” сувгийн
хүүхэлдэйн цуврал киноны гол баатар Спонж Бобтой төстэй энэ мөөгийг
“Spongiforma Squarepantsii” хэмээн нэрлэсэн гэнэ.

“Mycologу”
сэтгүүлд бичсэнээр уг мөөгийг 2010 онд нээсэн бөгөөд нэг жилийн
хугацаанд судалсны эцэст нийтэд зарлаж байгаа юм байна. “Улбар шар
өнгийн хөөсөнцөр мэт энэ ургамал ус, чийгийг өөртөө хуримтлуудаг.
Анхилам үнэртэй, хоргүй, бороонд норсныхоо дараа зөөлөрч, сэвсийдэг”
хэмээн ургамлын талаар Деннис Дежарден тодорхойлж бичжээ.

Энэ мөөгийг үнэртэн, гоо сайхан үйлдвэрлэхэд ашиглаж болох аж.

Х.ГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж