“Bagger
288” хэмээх малтагч нь дэлхийн хамгийн том төхөөрөмж юм. Үүнийг Германы
“Крупп” компани уул уурхайн сал барт ашиглахаар 1978 онд зохион
бүтээжээ. Уг машин 95 метр өндөртэй, 215 метрийн урттай бөгөөд 45500
тонн жинтэй учраас хүмүүс “явдаг уул” гэж тодорхойлох нь бий. “Bagger
288” төхөөрөм жийг та ван жи лийн хөдөл мө рийн үр дүнд бүтээ сэн бөгөөд
100 сая ам.долларын үнэтэй аж.
Сонирхуулахад, түүнийг нэгэн зэрэг хөдөлгөхийн тулд таван жолооч
хэрэгтэй гэнэ. Уг төхөөрөмж 22 метрийн урттай эргэдэг ухагчаар газар
ухан 20 хувингаа шороогоор дүүргэдэг байна. Хувин бүр 196 тонн шороо
зөөдөг ба нэг эргэлтэд дунджаар 3920 тонн тээвэрлэх хүчин чадалтай аж.
Төхөөрөмж
асар том учраас цагт 1,6 км зам туулдаг ба нэг минутад арван метр
газрыг ухдаг байна. Мэргэжилтнүүдийн тодорхойлсноор аварга төхөөрөмж
өдөрт 76600 шоо метр талбай ухах чадалтай бөгөөд энэ нь том оврын зуун
мянган ухагч машин нэгэн зэрэг ажиллахтай дүйцэх аж.
Д.МӨНХЖИН