ДНХ-ийг нэг цагийн дотор тогтооно

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

ДНХ-ийг нэг цагийн дотор тогтооно

ДНХ-ийг
нэг цагийн дотор тогтоох төхөөрөмж бүтээснээ Америкийн эрдэмтэд
мэдээллээ. Гар цүнхний хэмжээтэй тэрхүү төхөөрөмжийг тэд цагдаагийнханд
зориулан бүтээсэн аж. Үүнийг ашиглан хэргийн газраас ул мөрийг шинжилж,
ДНХ-ийг нь тогтоосноор гэмт хэрэгтнийг түргэн хугацаанд илрүүлэх
боломжтой.

“Энэ бол
ДНХийг хамгийн бага хугацаанд тогтоох ганц төхөөрөмж. Түүнчлэн цагдаа
нар өөрсдөө үүнийг ашиглах учраас лабораторийн зардлыг хэмнэх давхар
ашигтай” хэмээн Үндэсний ДНХ-ийн судалгааны төвийн эрдэмтэн Стив Аллен
ярьжээ. Энгийн багаж ашиглахад ДНХ-ийг гурав хоногийн дотор тогтоодог юм
байна.

Орон байр, машины хулгайн гэмт хэргийн тоог бууруулахад уг багаж чухал нөлөөтэй хэмээн цагдаа нар таамаглажээ.

Б.ОЮУТАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж