Apple хямд үнээр бэлэг барилаа

Хуучирсан мэдээ: 2016.03.22-нд нийтлэгдсэн

Apple хямд үнээр бэлэг барилаа

Калифорни мужид Apple компанийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах ажиллагаа өнгөрсөн шөнө (манай цагаар) боллоо. Тус компани жижиг хэмжээтэй “iPhone” гар утас iPhone SE, “iPad Pro” таблет болон “iOS 9.3” үйлдлийн систем мөн ухаалаг цагаа танилцууллаа.

Эдгээрээс “iPhone SE” нэртэй шинэ ухаалаг гар утас нь хамгийн их анхаарал татаж байна. Энэхүү гар утас “Apple”-ийн хамгийн жижиг хэмжээтэй гар утсанд тооцогдож байгаа юм. “iPhone SE”-ийг “iPhone 5S”-ийн биед “iPhone 6S”-ийг багтаасан гэж тодорхойлж болохоор байна. “iPhone SE”-ийн дэлгэц нь 4 инчийн хэмжээтэй бөгөөд үүнийг 2014 оны есдүгээр сард танилцуулж байсан “iPhone 6”-тай харьцуулахад 0.7 инчээр жижиг гэсэн үг юм.

16 гигабайтын хатуу санах ойтой “iPhone SE” 399 ам.долларын үнэтэй байх бол дөрөв дахин их багтаамжтай 64 гигабайтын хувилбар нь 499 ам.доллараар үнэлэгдэж байна.

Харин 9.7 инчийн дэлгэцтэй “iPad Pro”нь өнгөрсөн оны есдүгээр сард танилцуулж байсан 12.9 инчийн таблетын багасгасан хувилбар болж байгаа аж. “iPad Pro” нь 32 гигабайтын хатуу санах ойтой, 599 ам.долларын үнэтэй.

iPHONE SE болон шинэ IPAD PRO-гийн үзүүлэлтүүд

Specification

iPhone SE

Шинэ  iPad Pro

дэлгэц

4-инч

9.7 инч True Tone

Чип

64-bit A9 chip

64-bit A9X chip

Процессор

M9 motion co-processor

Integrated M9 co-processor

Камер

12MP iSight camera with Retina Flash

12MP iSight Camera with True Tone Flash and a 5MP FaceTime HD camera with Retina Flash

Panoramas:

63MP

63MP

Видео бичлэг

4K quality

4K quality

Үйлдлийн систем

iOS 9.3

iOS 9.3

туслах

'Hey Siri'

'Hey Siri'

Нэмэлтүүд  

Apple Pay, батерейны хүчин чадал нэмэгдсэн, илүү хурдтайгаар Wi-Fi болон LTE-д холбогдоно

Жин нь 0.45 кг болсон, дөрвөн спикер, ухаалаг үзэг, гар

Өнгө

Мөнгөлөг, алтлаг шаргал, алтлаг ягаан, саарал

Мөнгөлөг, алтлаг шаргал, алтлаг ягаан, саарал

Үнэ  

16GB нь $399 64GB нь $499

32GB нь 599, 128 нь $749 256 GB нь $899

Худалдаанд гарах

Энэ сарын 24-нөөс урьдчилсан захиалга авч, 31-нээс хүргэлтээ эхэлнэ.

Энэ сарын 24-нөөс урьдчилсан захиалга авч, 31-нээс хүргэлтээ эхэлнэ.

Мөн ухаалаг бугуйн цаг Apple Watch-ын хувьд төдийлөн шинэ зүйл зарлагдсангүй. Харин үнийн хувьд $349-өөс эхэлдэг байснаа $299 хүрч буурсан байна.

Оосорын хувьд сүлжмэл нилон, спорт, арьсан гэсэн загварууд нэмэгдэж, содон өнгөний хэдэн сонголт нэмэгджээ.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж