Сонгинохайрхан дүүргийн 13-р хороонд байрлах зочид буудлын өрөөнд “Хүүхэд орхисон байна” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Чингэлтэй дүүргийн 18-р хороонд суух 33 настай О гэх эмэгтэй өөрийн охин болох 1 нас дөрвөн сартай хүүхдээ орхиж явсан байжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Үүний өмнө найман сартай охиноо орцонд хаяж явсан хэрэг гарсан билэ.
Б.БАТ