Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийн мухардлаас болж Ардчилсан нам УИХ-ын хуралдаанд оролцохгүй гэсэн мэдэгдлээ хэрэгжүүлж эхэллээ. Үдээс хойш хуралдах ёстой байсан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан энэ шалтгааны улмаас болсонгүй. Хуралдааны эхэнд Тагнуулын ерөнхий газрын мэдээллийг сонсохоор болж хаалттай горимд шилжсэн ч Ардчилсан намын бүлгийн гишүүд хуралд суухгүйгээ мэдэгдсэн байна.

Мөн шалтгаанаар С.Эрдэнэ гишүүний Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн өөрийг нь тагнаж чагнасан хэргээр гаргасан гомдлыг хэлэлцэх байсан Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан болсонгүй. Ийнхүү УИХ-ын үйл ажиллагаа гацаж эхэллээ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж