
Испанийн алдарт “Mango” брэнд шинэ нүүр царайгаараа Холливуудын халуухан бүсгүйчүүдийн нэг Scarlett Johansson-ыг сонгожээ. Тэрбээр зуны коллекцийн зураг авалтдаа орсон бөгөөд түүний зургуудыг гэрэл зурагчин Mario Sorrenti авсан байна. “Mango”-гын энэ зуны коллекцид энгийн мөртлөө классик загварууд голлож байгаа бөгөөд цэвэр даавуун материалтай богино даашинз, босоо захтай, торон энгэртэй цамц, мөн захгүй богино ханцуйтай цамц зэрэг багтсан байна.
Н.Наран