“Балетын үдэш” уран бүтээлийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

“Балетын үдэш” уран бүтээлийн тоглолт болно

Дуурь бүжгийн эрдмийн театрын балетчин СТА Г.Цолмон "Балетын үдэш" уран бүтээлийн тоглолтоо энэ сарын таванд хийх гэж байна. Тоглолтонд СТА Г.Цолмон П.И. Чайковскийн "Нойрссон гүнж", А.Аданы "Жизель", С.Прокофьевийн "Ромео Жулетта хоёр", Л.Минкусын  "Пахита" зэрэг сонгодог балетын гоцлолуудаа үзэгчдэд хүргэх ажээ. Мөн Дуурь бүжгийн эрдмийн театрын симпони найрал хөгжимчид, болон балетын бүх жүжигчид оролцох юм байна.  Симфонийн удирдаачаар Монгол Улсын гавъяат зүтгэлтэн Н.Туулайхүү ажиллах ажээ.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж