Нийслэл хотод гарч байгаа хулгайн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нөлөөлөх хүчин зүйлүүд, тэдгээрийг арилгах арга зам, оногдуулж байгаа ялын байдлыг судалж, цаашид төрийн болон хуулийн байгууллагуудаас авах арга хэмжээг тодорхойлох, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд олон нийтийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, техникийн болон зохион байгуулалтын шинжтэй арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх зорилгоор “Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт онол практикийн бага хурлыг хуулийн байгууллагын ажилтнууд, судлаач эрдэмтдийг оролцуулан хийхээр боллоо. Тус хурал Нийслэлийн Хангарьд ордны хурлын “А” зааланд зургаадугаар сарын 23-ны өдөр 09.30-13.00 цагийн хооронд болох ажээ.
А.Зул