Австралид 16 настай өсвөр насны охиныг Исламын улс бүлэглэлийг мөнгөөр санхүүжүүлсэн хэрэгт буруутгажээ. Энэ хэргийн хамсаатнаар түүний найз залуу 20 настай эрийг сэжиглэн баривчилжээ. Хэрэв тэд алан хядагч бүлэглэлийг санхүүжүүлж, мөнгө явуулж байсан нь тогтоогдвол дээд тал нь 25 жил шоронд хоригдох ял авах юм байна.Охины хамсаатан эр өмнө нь 2014 оны есдүгээр сард Австралид болсон алан хядагчдыг баривчлах томоохон ажиллагааны үеэр баривчлагдаж байжээ. Австралийн Цагдаагийн газрын шадар комиссар Кэтрин Бёрн насанд хүрээгүй охины ирээдүйд ихэд санаа зовинож байгаа аж.Тэрбээр Сиднейн нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа "Ийм төрлийн гэмт хэрэгт хүүхдүүд холбогдож байгаа нь санаа зовоож байна. Охин буруутай нь тогтоогдвол ял авах нь гарцаагүй” хэмээн ярьсан байна.
Н.ЭНХ
Холбоотой мэдээ