Уул уурхайн салбарынхан сургалтад хамрагдав

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Уул уурхайн салбарынхан сургалтад хамрагдав

Уул уурхайн аврах албаны 60 жилийн ойн арга хэмжээг угтаж “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн уурхайд Уурхайн  аваар устгах төлөвлөгөөг боловсруулах аргачлал, далд уурхайд аврах ажиллагаа явуулах үзүүлэх сургалтыг салбарын 87 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгчдийн дунд амжилттай зохион байгууллаа. Эрдэс баялаг эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Уул уурхайн аврах алба “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр хамтран зохион байгуулснаараа онцлог болсон байна.

Сургалтаар одоо мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн дагуу  аваарь устгаж төлөвлөгөөг боловсруулахдаа болзошгүй аюулыг урьдчилан харж, эрсдлийг тооцож чадсан уурхай бүрт тохирсон төлөвлөгөөг боловсруулах нь аваарь ослыг буруулах, цаг алдалгүй устгах нөхцлийг хангадаг аж. Сургалтаар ваарь осол үүсэх хүчин зүйл, шалтгаан, нөхцлийг тандаж мэдэх тухай мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Сургалтын төгсгөлд “Бор-Өндөр”-ийн уулын баяжуулах үйлдвэрийн Адагийн уурхайд Бор-Өндөрийн аврах алба, Уул уурхайн аврагчид  хамтарсан үзүүлэх дадлага сургуулилт хийсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж