Хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2016.03.22-нд нийтлэгдсэн

Хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгууллаа

Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/46 тоот захирамжийн дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилт ямар байгааг газар дээр нь явж танилцав. Энэ ажлын хүрээнд дүүргийн Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэстэй хамтран бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн үйл ажиллагаанд дээрх хууль хэрхэн хэрэгжиж байгаа болон архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг дүүргийн X-XII хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулсан бөгөөд нийт 694 иргэн, ААНБ-д зохион байгуулса бөгөөд НӨАТ-ын шинэ хууль, цахим төлбөрийн баримтын системд хэрхэн холбогдох, хувь хүн сугалаанд хэрхэн оролцох талаар сургалт сурталчилгаа, мэдээлэл хийсэн. Ингсэнээр “Одкон”, “Жоби”, “К” зэрэг барилгын материалын худалдааны төвүүдэд төлбөрийн баримт хэвлэх төхөөрөмжтэй болж, интернет орчинг бүрдүүлж, түрээслэгч нар төлбөрийн баримт хэвлэж өгөх боломжтой болжээ. Мөн татвар төлөгчдөд үйлчлэх чиглэлээр тухайн хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч иргэнийг харъяалал харгалзахгүй газар дээр нь татвар төлөгчийн мэдээллийг авч цахим системд бүртгэж, цахим хэрэглэгчийн нэвтрэх код олгож www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллалаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж