Фото: Василий Дерюгин / "Коммерсантъ»
Ростов-на-Дону хотын нисэх буудалд "Боинг 737-800» хөлгийн сүйрсан нэг шалтгаан нь онгоцны жолоодлого гацсантай холбоотой байж болох юм гэсэн үндэслэлийг мөрдөн байцаалтын ажилд ойр эх сурвалж нэгэн сонинд ярьсан байна.
Агаарын хэмийн эрс өөрчлөлтийн улмаас өндрийн жолоо мөстөн гацсан байж болохыг онгоцны уналтын сүүлийн видео зураглал харуулж байна. Тэр нь 2013 онд Казанийн буудал унасан "Боинг 737-500» онгоцны доошлолтын зурагтай адилхан байна хэмээн тэр хэлэв.
Улс хоорондын олон улсын агентлагийн мэдэгдснээр онгоцны ослын анхны дүгнэлтийг сарын дараа гаргах ажээ. Одоо онгоцны хар хайрцгийн бичлэгийг хуулан буулгаж байгаа гэнэ. Энэ үйл ажиллагаа маш нямбай хийж байгаа аж. Онгоцны хар хайрцгууд ноцтой гэмтэлтэй ч бичлэг нь бараг зүгээр үлджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР