Хятадад өрийн дарамтад оржээ. Өнгөрсөн оны сүүлчээр тус улсын өрийн хэмжээ нь ДНБ-ийн 240 хувьтай тай тэнцсэн юм. Эрт орой хэзээ нэгэн цагт Хятад өөрийн өрийг барагдуулахаас өөр аргагүй байдалтай нүүр тулна. Өмнөх туршлагаас харвал өрийн ачааллыг буруулах бодлого маш хүнд нөхцөлд хэрэгждэг. Зөвхөн Хятадад ч биш л дээ.
Хятадын өрийн эрчимтэй өсөлт нь харьцангуй шинэ үзэгдэл юм. Энэ өрийн ихэнх нь 2008 оноос хойш тоологдож байна. Тэр үеэр эдийн засгийн өсөлтийн хурдыг барихын тулд Хятад бүхий л салбартаа зээлийг идэвхтэй олгосон байдаг. Улсын том компаниуд “дуртайгаар” т зээл олгож эдийн засгаа дэмжсэн нь энэхүү өрийн дарамтыг үндэс суурь болжээ.
Зээлийн “халуурал” нь одоо ч үргэлжилж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард банкууд $385 тэрбумын (ДНБ-ний 3,5%) зээлийг тараасан байв. Хятадын Ардын банк нь энэ кампанийг дэмжихийн тулд санхүүгийн байгууллагуудын заавал барьж байх ёстой бэлэн мөнгөний хэмжээг буулган банкуудад нэмэлтээр 100 тэрбум долларын зээл өгөх боломжийг олгожээ.
Үүнээс үүдэн эдийн засаг дахь “стресс-ийн шинж тэмдэг улам ч нэмэгджээ. Асуудалтай зээлийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 1,2 хувьтай тэнцэж байсан 2014 оныхоос нэмэгдлээ. Улсын олон компаниуд өрөө төлөх хэмжээний мөнгө олж чадахгүй байна. Алдагдлаа нөхөхөөр тэд шинэ зээл аван ар хормойгоороо урд хормойгоо нөхөж ирлээ.
Эрт орой хэзээ нэгэн цагт тэд зардлаа хумин өрөө төлөх нь тодорхой эсвэл банкууд нь тэдний өрийг хохирол хэмээн хасахаас өөр аргагүйд хүрнэ. Энэ хоёр тохиолдол нь гунигт төсгөлтэй хэмээн Британийн The Economist сэтгүүлд бичжээ.
ОУВС нь зээлийн өрийг “санхүүгийн тогтворгүй байдлын ганц шилдэг өдөөгч нь” гэсэн юм. Гэхдээ Хятадад гадаад зээлийн дарамт бага. Гол нь дотоодын зээлийн өр эдийн засгаа татан унагааж болзошгүй байгаа аж. Гэхдээ Хөрөнгийн урсгалд тавих хяналт, асар их хэмжээний алт, валютын нөөц нь Хятадыг дээрх хямралуудаас хамгаалж байна.
Хятадын банкууд дефолтын давалгаанд өртөмтгий байх эрсдлийг тойрохгүй гэдгийг ч шинжээчид сануулсаар. Гэхдээ, Хятадын эрх баригчид Америкийн конгрессийг бодвол өөрийн санхүүгийн байгууллагууддаа ихээхэн өгөөмөр, шуурхай тусламжийг үзүүлэхэд бэлэн байдаг. Төв засгийн газрын өрийн хэмжээ нь ДНБ-ний 40 орчим хувь байгаа нь түүнд хангалтай хүч хөрөнгөтэйг харуулж байна.
Гэрийн аж ахуйн өрийн дарамт одоогоор өндөр биш ч гэсэн хурдтай өсч байгаа нь хямралын эрсдлийг нэмэгдүүлж магадгүй байна. Хэрэв ухаалаг бодлого явуулж чадвал “өрийн бөмбөгийг Хятадын эрх баригчид дэлбэлүүлэхгүй байх боломж бий. Гэлээ ч өр эрчимтэй нэмэгдэж байгаа нь тийм сайн төгсгөлд хүргэхгүй билээ.
Хятад хэдий чинээ хурдан зээлийн гоожуураа хаавал дэлхийд төдий чинээ их ашигтай болно.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР