
Өнгөрсөн намар 12000 тонн махыг 14 компани нөөцөлж, өнгөрсөн нэгдүгээр сарын 15- наас нийслэлийн есөн дүүргийн 274 цэгт борлуулсан байна. Үхрийн махыг 3500, хонины махыг 3000, ямааны махыг 2400 төгрөгөөр худалдаанд гаргаснаас хойш үнийг хоёр удаа буулгасан байна. Энэ хугацаанд нэгдүгээр сард 1648, хоёрдугаар сард 973.1, гурав дугаар сард 1566.17, дөрөвдүгээр сард 2174.57, тавдугаар сард 4362.11 тонн мах худалдаж байжээ.
Б.УНДРАЛ