I Наполеоны гэргийн үзсгэлэн төгс Жозефина тухайн үедээ Breguet гэх залуу, дэгжин маркийн үнэт эдлэлийг идэвхтэй цуглуулагчийн нэг байсан юм. Одоо тэр домогт цагийн ордон өөрийн түүхээ үнэлэн хайрлаж явдаг. Түүний архивт гайхамшигтай, хурц тод гильоше техникийн аргаар паалантсан жижиг халаасны цаг бий. Түүний эх биед нь жижиг цагийг нуусан байгаа. Сонирхолтой нь дэлхийн нэгдүгээр дайн хүртэл эмэгтэйчүүдэд цаг зүүхийг зөвшөөрдөггүй байсан юм. Тэр зүүлт хэлбэрийн бичил цаг нь “сарнай” гэх засалттай 12 очир эрднээр чимэгджээ. Энэ маркийн шинэ бүтээлд өмнөхийн адил том сувдыг 12 очир алмазаар тойруулан чимэглэж хатан хааны захиалгыг дурссан байна. |
Энэ жил Breguet гоёл чимэглэлийн ордон Жозефинад цаг, хос ээмэг, дээд чанарын сувд бүхий бөгжийг зориулан бүтээсэн байна. Нэгэн цагт Европын язгууртнуудыг цагаар гоёж байсан ордон шинэ цуглуулгынхаа төв элементээр цагийнхаа танил болсон зууван эх биеийг том дээд чанарын сувд ба очир эрдэнэсээр чимэглэсэн байна. Мөн тийм үнэт чулуунууд бөгж, ээмгийг чимжээ. |
Бэлтгэсэн Ш.МЯГМАР