Фото: BaselWorld
Британийн уран барилгач Заха Хадид өөрийн гоёл чимэглэлийн эдлэлийн цуглуулгыг Georg Jensen компанитай хамтран бүтээж Гоёл чимэглэл, цагийн олон улсын BaselWorld үзэсгэлэн дээр танилцууллаа.
Заха Хадидын анхны цуглуулгад мөнгөн бөгж, бугуйвч орсон бөгөөд дэлний заримыг нь хар өнгийн очир эрдэнийн чулуугаар гоёжээ. Үнэт эдлэлийн үнэ нь 500-25000 ам.долларын хэлбэлзэлд байна. “Georg Jensen компанитай хамтарсан нь надад өөрийн санаа бодлоо янз бүрийн цар хүрээнд хэрэгжүүлэх боломжийг өглөө” гэж Хадит өөрөө тайлбар хийв.
Заха Хадид 2004 онд уран барилгын Притцкерийн шагнал авсан Британи уран барилгач бөгөөд түүний зураг төслөөр Цинциннати дахь Розенталийн нэрэмжит орчин үеийн урлагийн төв, Ром хотын XXI зууны урлагийн үндэсний музей, Вольсбургийн “Фэно” урлагийн төв зэргийн дэлхийн олон орнуудад үзэсгэлэн төгс байгууламжууд босчээ.
BaselWorld гэх олон улсын гоёлын эдлэл ба цагийн үзэсгэлэн жил бүр Швейцарид явагддаг бөгөөд энэ салбарын шинэ бүтээлүүдийг танилцуулдаг Энэ жилийн үзэсгэлэн нь гуравдугаар сарын 17-нд Базель хотноо нээгдсэн ба түүнд Hautlence, TAG Heuer, Chanel, Chopard, Glashutte Original гэх зэргийн нэртэй компаниуд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР