Хар цаас нь нүүрсний утаанаас гурав дахин хортой

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Хар цаас нь нүүрсний утаанаас гурав дахин хортой

Дайны хажуугаар дажин гэгчээр нийслэлчүүд утаатай тэмцэж
ядаж байхад
элдэв төрлийн хорт утаа ялгаруулагч бүтээгдэхүүн шатаадаг хүмүүс ашиг
хонжоо хайж байгаль, бүр цаашлаад ард иргэдийн эрүүл мэндэд заналхийлж
байна.

Ингэж хэлсний учир нь Нарангийн энгэрийн хойд талд буюу уулын бэлд арав
гаруй хүн төмөр торхонуудад гал асааж харагдана. Тэдгээр хүмүүсийн нүүр
царай нь хөөнөөс ялгархааргүй хар болжээ. Хоёр нүд нь улаан болтлоо
хавдчихсан, яг л хагас зэрлэгшсэн хүн гэхэд хилсдэхгүй. Тэд тэнд гал
өрдөж дээр нь арваад ширхэг төмөр торхыг эгнүүлэн тавьжээ. Торх руугаа
хар цаас хийх ба шатаж буй цаасны доор төмөр хувин тавьсан аж. Тэдгээр
эрэгтэй хүмүүсийн дунд байсан 40 гаруй насны эмэгтэйтэй уулзаж зарим
зүйлийг тодрууллаа.

-Бөөн хар утаа гарахаар нь энд хог
шатааж байгаа юм болов уу гэж бодлоо?

-Үгүй ээ. Хар цаас шатааж байгаа юм. Хуучин барилгын дээврийн хар цаасыг
хуулж авдаг. Тэгээд түүнийгээ шатааж тос гаргадаг.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж