Оюутолгойн хувьцаа, санхүүгийн тайлантайгаа зэрэг өсчээ

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Оюутолгойн хувьцаа, санхүүгийн тайлантайгаа зэрэг өсчээ

Хэдхэн хоногийн өмнө буюу 2016 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Оюу Толгой компани өнгөрөгч 2015 оны санхүүгийн тайлан мэдээгээ нийтэд дэлгэжээ.

2015 онд Оюутолгой компанийн цэвэр ашиг хөрөнгө оруулагчдаа гонсгор үлдээсэнгүй. Учир нь 2014 онд нийт 26,9 сая америк долларын ашигтай байсан бол 2015 онд ашгийн хэмжээ даруй 286,4 сая ам. доллараар өсч, 313,3 сая ам. долларт хүрчээ. Энэ бол нэгж хувьцаанд ноогдох ашиг нь нэг жилийн дотор 0,01 ам. доллараас 0,16 ам. доллар болж өссөн үзүүлэлт юм. Тэгвэл өнгөрсөн оны эхэн үед 1,55 ам. долларт хүртлээ буугаад байсан нэгж хувьцааны үнэ эерэг хүлээлт үүсгэж, одоогийн байдлаар 2,84 ам долларт хүрээд байна.

/сүүлийн нэг жил дэх хувьцааны үнийн өөрчлөлт/

/сүүлийн зургаан сар дахь хувьцааны үнийн өөрчлөлт/

/Сүүлийн нэг өдрийн доторх хувьцааны үнийн байдал/

Өнгөрсөн оны мөн үед  бараг 3.00 ам.доллар хүрч байсан хувьцаа өнгөрөгч нэгдүгээр сард хамгийн доод хэмжээнд хүрч унасан юм. Харин энэ сараас эргэн өсөж эхэллээ.

Рио-Тинтогийн гүйцэтгэх захирал солигдоно

Оюу-Толгойтой холбоотой бүхий л мэдээллийг анхааралтай чагнадаг  монголчуудын хувьд хамгийн сүүлд  Рио-Тинтогийн шинэ гүйцэтгэх захирлын сураг сонсдоод байгаа юм. Дэлгэрүүлвэл, ирэх долоолугаар сарын нэгнээс Рио-Тинтогийн Гүйцэтгэх Захирал Сэм Уолшийн оронд Жан Себастьян Жак томилогдохоор болсон билээ.

Тэрээр  “Рио Тинто” компанийн Зэс, нүүрсний группын Гүйцэтгэх захирлаар ажилладаг. “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт, санхүүжилтийг шийдвэрлэхэд гол үүрэгтэй ажилласан нэгэн билээ.

Г.СҮМБЭЭ

 


 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж