&#34Educator Program 2016&#34 хөтөлбөрийн сургалтанд Б.Батбаяр оролцжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

&#34Educator Program 2016&#34 хөтөлбөрийн сургалтанд Б.Батбаяр оролцжээ

UWW, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Казахстаны бөхийн холбоо, Казахстаны үндэсний олимпийн хороотой хамтран гуравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Казахстан улсын Астана хотын "Royal Park" зочид буудалд "Educator Program 2016" хөтөлбөрийн хүрээнд бөхийн дасгалжуулагч нарын олон улсын сургалтыг зохион байгуулжээ.

Сургалтыг Дэлхийн спортын академиас томилон ирүүлсэн Англи, ХБНГУ-ын 3 мэргэжилтэн удирдан явуулжээ.

ОУОХ-ны “Олимпийн эв нэгдэл” хөтөлбөрөөс санхүүжүүлсэн сургалтанд оролцсон Австри, Англи, Иран, Итали, Казахстан, Камерун, Монгол, ӨАБНУ, Украин, Швейцар,  зэрэг орнуудын 16 дасгалжуулагчид ОУОХ, ДБНХ-ны гэрчилгээ олгосон байна. Тус сургалтанд эмэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр оролцсон байна.

ЭХ СУРВАЛЖ: http://wrestling.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж