Осол бууруулах технологийг хэрэглэнэ

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Осол бууруулах технологийг хэрэглэнэ

Зам тээврийн ослын 94 хувь нь хүний буруутай үйлдлээс болдог гэсэн судалгааг АНУ-ын Авто тээврийн аюулгүй байдлын газраас гаргасан байдаг. Энэхүү өндөр эрсдлийг бууруулахаар автомашин үйлдвэрлэгч 20 компани нэгдэж ослоос сэргийлэх автомат тормозын системийг автомашинуудад суурилуулах хэлэлцээрт хүрч, 2022 оноос эхлэн бүх автомашинд ашиглаж эхлэхээр болжээ.

Ийнхүү автомат тормозын систем суурилуулснаар осол гарах эрсдлийг 40 хүртэл хувиар бууруулна гэж үзэж байгаа юм. Автомат тормоз нь радар болон мэдрэгчүүдийн тусламжтайгаар нэн түрүүнд тээврийн хэрэгсэл хоорондын зөв зохистой зай барих асуудлыг хангана. Мөн ойртож буй аюулыг мэдэрч, хүний боломжит хариу үйлдлээс богино хугацаанд зохих арга хэмжээ авах боломжтой юм байна. Одоогоор хэрэглээнд байгаа автомашинуудын цөөн хувь нь л боломжит аюулаас сэргийлэх технологийг өөртөө суурилуулсан байдаг. Мөн нэмэлтээр авахын тулд илүү төлбөр төлөх хэрэгтэй байдаг. Харин салбарын шинжээчид үүнийг зайлшгүй баримтлах стандарт болгож автомашин үйлдвэрлэгчдэд мөрдүүлэх хэрэгтэй гэж үздэг байна.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж