Нийтлэлч Б.Батбаяр /Баабар/-ыг өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилжээ. Ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа нь ОХУ-д суух Элчин сайдаар томилогдсон учраас дээрх томилгоог хийсэн байна. Баабар нэр нь түүний бүтээлийн нэр. Тэрээр 1980-аад оны Монгол орны түүх, нийгэм, улс төрийн байдлын талаар эргэцүүлэл бичиж, мөн орчуулгуудаа гар бичмэлээр тараахдаа жинхэнэ нэрээ нууцлан, дээрх нэрээр хүргэж байжээ.
Б.Батбаяр нь биохимич мэргэжилтэй, 1981-1991 онд Микробиологийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төвд эрдэм шинжилгээний ажилтнаар, 1991-1994 онд Монголын Социал Демокарт намын даргаар, 1994-1996 онд чөлөөт нийтлэлчээр, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 1998-1999 онд Сангийн сайд, 2004-2005 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажилласан.
Г.ХОРОЛ