“Сав баглаа боодол”-ын тухай хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

“Сав баглаа боодол”-ын тухай хэлэлцүүлэг болно

Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулсан бөгөөд бүх талуудын оролцоог хангах зорилгоор үйлдвэрлэл эрхлэгч, импортлогч, худалдаа эрхлэгчдээр хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Хэлэлцүүлгийг ХХААЯ, Монголын сав баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн холбоо болон Монголын Хүнсчдийн холбоотой хамтран зохион байгуулах юм. Хэлэлцүүлэг 03 дугаар сарын 22-ны өдөр буюу маргааш 09 цагаас ХХААЯ-ны хурлын их танхимд эхэлнэ. Хөтөлбөрийн төслийг ХХААЯ-ны цахим хуудаст  байршуулсан тул урьдчилан танилцаж, тодорхой санал дэвшүүлэх боломжтой юм.

ЭХ СУРВАЛЖ: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж