Шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт зарлалаа

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт зарлалаа

АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ЗАРИМ

ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаар тушаалаар "Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн тус тус 1 сул орон тоонд сонгон шалгаруулалт” зарлалаа.

Шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшихийг хүссэн хуульчийн баримт материалыг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 09 цаг 00 минутаас 04 дүгээр  сарын 08-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд www.shuugch-songon.mn  цахим хаягаар хүлээн авна.

Сонгон шалгаруулалт зарласан шүүгчийн сул орон тооны болон нэр дэвшихийг хүссэн хуульчийн бүрдүүлэх баримт материалын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.judcouncil.mn хуудаснаас танилцана уу.

Лавлах утас: 7000-8030, 7000-8041

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2016.03.17

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж