Өсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ болно

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Өсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ болно

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО


Монголын Шатрын Холбоо нь Олон улсын шатрын холбоонд хүсэлт гаргасны дагуу Азийн Шатрын Холбооны удирдах зөвлөлийн хурлаас Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монгол улсад олгосон билээ. Тус эрхийн дагуу Засгийн газрын 2015 оны 12-р сарын 21-ны өдрийн 495 дугаар тогтоолоор Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 2016 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

2016 оны 3-р сарын 17-нд Өсвөрийн шатарчдын Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хорооны анхдугаар хуралдаан Эрүүл Мэнд, Спортын Яамны хурлын танхимд боллоо. Хурлыг нээж Зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монголын Шатрын Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Я.Санжмятав үг хэллээ.

Өсвөрийн шатарчдын Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажил танилцуулах, Дэд хороодын бүрэлдэхүүн батлуулах талаар Зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга, Монголын Шатрын Холбооны Гүйцэтгэх Захирал Ц.Цогбаяр танилцууллаa.

Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын Шатрын Холбоо, хамтран зохион байгуулагчаар Эрүүл мэнд, спортын яам, Гадаад Харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх Ухааны яам, МҮЭ-ийн Соёлын Төв Ордон оролцох юм.

Тэмцээн 4-р сарын 5-наас 15-ны хооронд МҮЭСТО-ны Спорт цогцолборт болно гэж Монголын шатрын холбооны хэвлэлийн албаас мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж