Швейцарийн Цюрих хотод болсон ФИФА-гийн Гүйцэтгэх хорооны сүүлчийн хуралдаанаар тус холбооны 2017 оны төвийг хэлэлцэн баталсан байна. ФИФА-гийн 2017 оны төсвийг 1.3 тэрбум ам.доллараар баталсны дотор 2018 онд ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-нд бэлтгэлд зориулж 450 сая, Конфедерацийн Цомын төлөө тэмцээнд зориулж 55 сая ам.доллар гаргахаар тусгасан байна.
Конфедерацийн Цомын тэмцээн 2017 оны зургаадугаар сарын 17-долоодугаар сарын 2-ны өдрүүдэд ОХУ-ын Москва, Казань, Санкт-Петербург зэрэг 3 хотод болох бол ДАШТ 2018 оны зургаадугаар сарын 14-долоодугаар сарын 15-ны өдрүүдэд ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Доод Новгород, Волгоград, Донын Ростов, Самара, Екатеринбург, Казань, Калининград, Саранск, Сочи зэрэг 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд явагдана.
Бэлтгэсэн Д.Өлгийсайхан