Барак, Мишель Обама
Фото: Mike Theile / Reuters
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Кубад хийх түүхэн айлчлалаа эхлүүллээ. Түүний түүхэн айлчлалыг тэргүүн хатагтай Мишель Обама, хоёр охин Малия, Саша болон хадам эх Мэриан Робинсон нар дагалджээ.
Төлөөгчдийн бүрэлдэхүүнд Конгрессийн доод танхимын цөөнхийн лидер Нэнси Пелоси, сенаторууд Патрик Лихи, Дик Дурбин, Жефф Флейк нар багтсан байна. Гуравдугаар сарын 21-22-нд Обамагийн хоёр хоногийн айлчлал үргэлжилнэ. Энэ үеэр Обама Кубын хувьсгалын лидер Фидель Кастро, тус орны тэргүүн Рауль Кастро нартай уулзана. Мөн тэрээр Кубын тэрсүү үзэлтнүүдийн төлөөлөгч нартай уулзан хүний эрхийн талаар ярилцах ажээ.
Обама Кубад айлчлах тухай мэдээ хоёрдугаар сарын 18-нд нийтэд мэдээлэгдсэн юм. Хоёр тал өнгөрсөн жилийн долдугаар сард Элчин сайдын яамдаа харилцан нээсэн байдаг. Өнгөрсөн намраас хоёр орны хооронд худалдааны шинэ журам үйлчилж эхэлжээ. 2014 оны арванхоёрдугаар сард Обама Кубатай харилцаагаа хэвийн болгон сэргээж байгааг мэдээлсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР