Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Гадаад хаягийг халъя

Гадаад хаягийг халъя

…Мээсэж уншиж, бичихийн тулд латин үсэг тогтоосон хүмүүс  үсчин орох гээд “Hair salon”-ыг Хайр салон гэж уншчихаад хажуугаар нь өнгөрөөд байгаа юм даа. Харин гадаад үсэг гадарладаггүй өтгөс нялхас төөрч будилуулдаг ганган хаягаас төвөгшөөж, гадуур явахаасаа халширдаг гэнэ ээ. Гадаад хүмүүс харин “Бидний эрхийг хамгаалж гудамж талбайгаа манай хэлээр бичдэг ямар сайхан орон бэ?!” гэж магтаж шагширдаг гэсэн шүү. Гадаадад яваа юм шиг санагдуулдаг гадаад хаягаа халж, монгол үг, кирил үсгээрээ бичиж хэвшвэл ямар вэ? Бас болоогүй, дэлхийд ганц босоо монгол бичгээрээ буулгавал Монгол гэж ялгах мундаг гоёл болох биш үү? Харин гадаад үгээр гангарагчид хаа нэгтээ нь кирил үсгийнх нь гуравны хоёроос хэтрүүлэлгүй латинаараа бичиж болох л юм. Монгол хаяг мандтугай!“

Егөөтэй 99 тайлбар” номын “Монгол хаяг мандтугай!” өгүүллийн хэсгээс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж