“Их хорь” хүнсний үнийн өсөлтийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

“Их хорь” хүнсний үнийн өсөлтийг хэлэлцэж байна

“Их хорь”-ийн орнуудын хөдөө аж ахуйн сайд нар хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой асуудлаар Парист чуулж байна. Дэлхийн банк хөгжиж буй орнуудын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах  арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хазаарлахын тулд Дэлхийн банк хүнс үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн дэмжлэгийг хүсчээ. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашрах шалтгаан болж байгаа юм.

Дэлхийн банкны Ерөнхийлөгч Роберт Зоулик “Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хамгийн ихээр нэрвэгдээд байгаа нь хөгжиж буй орнууд” гэж онцолжээ. Дэлхийн банкны судалгаа өнгөрсөн жилийн зургадугаар сараас хойш хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, тариа буудайны үнийн тогтворгүй байдал 44 сая хүнийг өдөрт нэг ам.доллар хүрэхтэй үгүй орлоготой ядуу тарчиг амьдрал руу түлхэж байгааг харуулсан юм. Нарийвчилсан тооцоогоор өнөөдөр дэлхий нийтээр нэг тэрбум гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа ажээ. Дэлхийн банкны мэргэжилтнүүд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч жижиг аж ахуйн нэгж, газар тариалан эрхлэгч иргэдийг дэмжсэнээр хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хазаарлаж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлд ирж буй дарамтыг арилгана гэж үзэж байна. Дэлхийн банк үнийн тогтворгүй байдлыг арилгахын тулд хөгжиж буй орнуудад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлд эрсдэлийн менежментийн шинэ арга хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Дэлхийн банк эрсдэлийн менежментийн шинэ арга нь улаан буудай, элсэн чихэр, какоа, сүү, мах, эрдэнэ шиш, цагаан будаа худалдан авагчдыг үнийн өсөлтөөс хамгаална гэж үзэж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж