Хятад хөнгөн цагааны экспортоо бууруулна

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Хятад хөнгөн цагааны экспортоо бууруулна

   БНХАУ-ын Засгийн газар хөнгөн цагааны дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийн тулд хагас боловсруулсан хөнгөн цагааны бүтээгдэхүүний экспортын хэмжээгээ 13-9 хувь хүртэл бууруулахаа мэдэгдлээ. Тус улс олон улсын зах заал дээрх металл нийлүүлэлтээ  бууруулж байхад  АНУ болон Европт хөнгөн металлын эрэлт хэрэгцээ ихээхэн нэмэгдэж буй. Энэ нь Лондоны металлын бирж дэх хөнгөн цагааны үнэ өсөх гол шалтгаан болжээ.  

   Хятад улс энэ оны эхний таван сарын байдлаар автомашины салбарын өндөр хэрэглээнээс шалтгаалан хагас боловсруулсан хөнгөн цагааны үйлдвэрлэлээ 10,37 сая тоннд хүргэсэн  гэж олон улсын шинжээчид онцолж байгаа юм.

   Хятадын хөнгөн цагааны бүтээгдэхүүний экспортын хэмжээ Шанхайн хөрөнгийн бирж дээрх үнэ ханшаа  хангалттай хэмжээнд барьж  чадахгүй бол АНУ, Зүүн өмнөд Ази ба Европт хэрэглээ ихээр нэмэгдэн  нийлүүлэлт хомсдоно гэж  “Меtаlрrices.com”  сайтад мэдээлжээ.  

   Дашрамд дурьдахад, халуун дулаан, чийг ихтэй оронд элбэг байдаг бокситийг боловсруулан хөнгөн цагаан гаргаж авдаг. Бокситийн нөөцөөр хамгийн их нь Гвиней/ дэлхийн бокситийн нөөцийн 42 хувь/, Австралид 18,5 хувь, Бразильд 6,3, Ямайкад 4,7 хувь тус тус бий.  Боксит олборлолтоороо дэлхийд Австрали улс тэргүүлдэг.

Г.Идэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж