
Хятад улс энэ оны эхний таван сарын байдлаар автомашины салбарын өндөр хэрэглээнээс шалтгаалан хагас боловсруулсан хөнгөн цагааны үйлдвэрлэлээ 10,37 сая тоннд хүргэсэн гэж олон улсын шинжээчид онцолж байгаа юм.
Хятадын хөнгөн цагааны бүтээгдэхүүний экспортын хэмжээ Шанхайн хөрөнгийн бирж дээрх үнэ ханшаа хангалттай хэмжээнд барьж чадахгүй бол АНУ, Зүүн өмнөд Ази ба Европт хэрэглээ ихээр нэмэгдэн нийлүүлэлт хомсдоно гэж “Меtаlрrices.com” сайтад мэдээлжээ.
Дашрамд дурьдахад, халуун дулаан, чийг ихтэй оронд элбэг байдаг бокситийг боловсруулан хөнгөн цагаан гаргаж авдаг. Бокситийн нөөцөөр хамгийн их нь Гвиней/ дэлхийн бокситийн нөөцийн 42 хувь/, Австралид 18,5 хувь, Бразильд 6,3, Ямайкад 4,7 хувь тус тус бий. Боксит олборлолтоороо дэлхийд Австрали улс тэргүүлдэг.
Г.Идэр