Ашиг сонирхлын зөрчил үүсэх нэр дэвшигчдийг буцаан татжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.20-нд нийтлэгдсэн

Ашиг сонирхлын зөрчил үүсэх нэр дэвшигчдийг буцаан татжээ

Авлигатай тэмцэх газар /АТГ/ өнгөрсөн онд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 8119 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авчээ. Хуулийн хугацаанд хянахад илт ашиг сонирхлын зөрчил үүсэх 29 нэр дэвшигч байсан байна. АТГ илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон нэр дэвшигчдээс 24-ийг нь тухайн албан тушаалд томилоогүй аж. Харин таван нэр дэвшигчийг томилжээ. Тухайлбал,

  • Цэдэвдамба овогтой Батыг МИАТ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр,
  • Оюунчимэг овогтой Лхагвадоржийг ИНЕГ-ын Зорчигч, ачаа, шуудангийн үйлчилгээний газрын даргаар,
  • Шаравсамбуу овогтой Гэрэлчимэгийг Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого, зохицуулалтын газрын даргаар,
  • Дарьмаа овогтой Баттогтохыг Шивээхүрэн дэх гаалийн газарт улсын байцаагчаар,
  • Лхамсүрэн овогтой Даваапилийг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариуцсан Замын орлогч даргын албан тушаалд тус тус томилсон байна. 

Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасныг зөрчиж томилогдсон нийт 110 албан тушаалтныг томилсон тушаал, шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллажээ.

ЭХ СУРВАЛЖ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж